Электрон урсгал 1 ба 2 завсрууд бүхий дэлгэц дээр тусна. $P$ цэг тоолуурын оролтын амсар байрлана. Завсар 1 - ээр гарч $P$ цэгт ирсэн долгионы далайц $\psi_1$, үүнчлэн нээлттэй завсар 2 - оор гарч $P$ цэгт ирсэн долгионых $\psi_2$ бөгөөд эдгээрийн харьцаа $\psi_2/\psi_1=\eta= 3,0$ болно. Зөвхөн завсар 1 нээлттэй үед тоолуурт секунд тутамд $N_1= 100$ электрон бүртгэгддэг бол:
а) зөвхөн завсар 2 нээлттэй;
б) завсрууд хоёул нээлттэй ба $P$ цэгт интерференцийн максимум ашиглагдаж буй;
в) өмнөхтэй адил, гэхдээ $P$ цэгт минимум ажиглагдах тохиолдол тус бүрийн хувьд тоолуурт секунд тутамд бүртгэгдэх электроны тоог ол.
