6.45.

Бор-Зоммерфельдийн постулат ёсоор потенциал оронд улиран хөдөлж байгаа бөөмийн хувьд квантчиллын $\oint p\,dq=2\pi\hbar n$ нөхцөл биелэх ёстой. Энд $q$ ба $p$ нь эмхтгэсэн координат ба импульс, $n$ нь бүхэл тоонууд болно. Дээрх нөхцлийг ашиглан $m$ масстай бөөмийн энергийн зөвшөөрөгдсөн утгуудыг бөөм:
а) хязгааргүй өндөр ханатай, $l$ өргөнтэй, нэг хэмжээст тэгш өнцөгт потенциал нүхэнд хөдлөх;
б) $r$ радиустай тойргоор хөдлөх;
в) $U=\alpha x^2/2$ (энд $\alpha$ нь эерэг тогтмол) нэг хэмжээст потенциал оронд хөдлөх;
г) бөөмийн потенциал энерги $U=-\alpha/r$ (энд $\alpha$ нь эерэг тогтмол) байх төвт оронд тойргоор хөдлөх тохиолдлуудын хувьд тус тус ол.

Хайх (3901-4357)