Зурагт үзүүлсэн нэг хэмжээст $U(x)$ потенциал оронд $m$ масстай бөөм байгаа бөгөөд $U(0)=\infty$ болно.
а) $E<U_0$ мужид бөөмийн энергийн боломжит утгуудыг тодорхойлогч тэгшитгэлийг ол. Энэ тэгшитгэлээ $$\sin{kl}=\pm kl\sqrt{h^2/2ml^2U_0},\,\,\mbox{энд}\,\, k=\sqrt{2mE}/h$$ хэлбэрт оруул. Тэгшитгэлийг графикийн аргаар бодох замаар бөөмийн энергийн боломжит утгууд нь дискрет спектр үүсгэхийг харуул.
б) $E<U_0$ мужид энергийн эхний төвшин гарч ирэхэд хүргэгч $U_0l^2$ хэмжигдэхүүний хамгийн бага утгыг ол. $U_0l^2$ хэмжигдэхүүний хамгийн бага ямар утганд $n$ дугаар төвшин гарч ирэх вэ?