6.341.

$K^+$ мезон ба $\Lambda$, $\Omega^-$ гиперонуудын кварк бүтцийг тодорхойл.

6.340.

Кварк ба антикваркаар $\pi^+$ ба $K^-$, $K^0$ мезон тус бүрийг байгуул.

6.339.

Гурван кваркаар протон, нейтрон ба $\Sigma^-$ - гиперон тус бүрийг байгуул.

6.338.

Доорх процессууд хориотойн шалтгааныг заа.
1) $\Sigma^-\to\Lambda^0+\pi^-$; 4) $n+p\to \Sigma^++\Lambda^0$;
2) $\pi^-+p\to K^++K^-$; 5) $\pi^-\to\mu^-+e^+e^-$;
3) $K^-+n\to \Omega^-+K^++K^0$; 6) $\mu^-\to e^-+\nu_e+\nu_\mu^-$.

6.337.

Дараах процессуудын аль нь гаж чанар хадгалагдах хуулиар хориотой вэ?
1) $\pi^-+p\to \Sigma^-+K^+$;     4) $n+p\to \Lambda^0+\Sigma^+$;
2) $\pi^-+p\to\Sigma^++K^-$;    5) $\pi^-+n\to \Xi^-+K^++K^-$;
3) $\pi^-+p\to K^++K^-+n$;    6) $K^-+p\to \Omega^-+K^++K^0$.

6.336.

6.336. Дараах процесуудын аль нь лептоны цэнэг хадгалагдах хуулиар хориотой вэ?
1) $n\to p+e^-+\nu$;                 4) $p+e^-\to n+\nu$;
2) $\pi^+\to\mu^++e^-+e^+$; 5) $\mu^+\to e^++\nu+\tilde{\nu}$;
3) $\pi^-\to \mu^-+\nu$;         6) $K^-\to \mu^-+\tilde{\nu}$.

6.335.

Саармаг эгэл бөөмийн изотоп спиний проекц нь $T_Z= +1/2$ ба барионы цэнэг нь $B= +1$ бол гаж чанар $S$ ба $Y$ гиперцэнэгийг нь ол. Энэ бөөмийг нэрлэ.

Хайх (3901-4357)